Эхлэл Подкаст

ЯВГАН ЗОРЧИГЧ ЯМАР ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ ВЭ?

Про подкаст №27. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригтой "ЯВГАН ЗОРЧИГЧ ЯМАР ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ ВЭ?" сэдвээр ярилцлаа.

Б.ЧИНЗОРИГ: Тээврийн прокурорын газраас зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг 2015-2019 оны байдлаар судлахад Улаанбаатар хотод жилд дунджаар 80 орчим иргэн амь насаа алдаж, 2300 орчим хүн эрүүл мэндээрээ хохирч байна.

- Улаанбаатар хотод иргэн тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн осол гэмтлийн шалтгаан нөхцөлийг судлахад 55 орчим хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 46 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон нь тогтоогдсон.

- Явган зорчигч өөрийн зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор, гарцтай хэсгээр давуу эрхтэй оролцоно.

- Залуучууд замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаараа оролдох, чихэвч зүүх зэрэг үйлдэл гаргаж байгаа нь зам тээврийн осолд өртөх эрсдэлийг бий болгож байна.

- Хөл хорионы хязгаарлалтыг цуцалснаас хойш зам тээврийн осол хэрэг өсөх хандлагатай байна.

- 2020 онд Тээврийн прокурорын газраас гэмт хэрэг гарсан, шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 54 аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл бичсэн.