Эхлэл Онцлох мэдээ

СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигаар прокурорын байгууллагыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ахмад прокурор Д.Рагчаабазар, Т.Жадамба нарыг Сүхбаатарын одонгоор  шагналаа.

Төрийн дээд одонгоор шагнуулсан прокуроруудыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон Нийслэлийн прокурорын газрын хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.