Эхлэл Онцлох мэдээ

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2020 ОНЫ ОНЦЛОХ ПРОКУРОР ТОДОРЛОО

Прокурорын байгууллага энэ жил анх удаа онцлох прокурорыг шалгаруулахаар болж, шинэ оны босгон дээр энэхүү нэр хүндтэй шагналыг Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор Ц.Мөнхбатад гардуулан өглөө. Мэдлэг боловсролоороо хамт олноо манлайлан ажилласан түүнд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон Зөвлөлийн гишүүд баяр хүргэж, талархал илэрхийллээ. Ц.Мөнхбат нь прокурорын байгууллагад тасралтгүй 28 жил ажиллаж байгаа бөгөөд хяналтын прокурор, аймгийн орлогч прокурор, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Тэрээр одоо прокурорын байгууллагын Сургалтын албыг шинэчлэн сайжруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа ба 2020 онд Хууль зүйн ухааны Докторын зэргээ хамгаалсан нэр хүндтэй судлаач прокурор юм.