Эхлэл Онцлох мэдээ

МОНГОЛ УЛСАД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭЖЭЭ

Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхий прокурор И.В.Краснов, БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын Газрын Ерөнхий Прокурор Жан Жунь, мөн Олон Улсын Прокурорын Холбооны Ерөнхийлөгч Чёл-Гью Хван нараас Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд мэндчилгээ илгээж, прокурорын байгууллагын нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсэж, сайн сайхныг ерөөсөн  байна.