Эхлэл Онцлох мэдээ

ШӨНИЙН ЦАГААР СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДААЛДАГ ИРГЭДИЙГ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТОРГОЖЭЭ

Баянгол  дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө “Шаг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 9, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шөнийн цагаар архи, согтууруулах ундааг өндөр үнээр зардаг зөрчлийг илрүүлж холбогдох 4 хүнийг саатуулан, архи, согтууруулах ундааг нь хураан авч Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.

 Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/436, А/438 дугаартай захирамжийг зөрчиж 22 цагаас хойш үйл ажиллагаа явуулж байсан ресторан, саун, массажны газруудыг шалгаж, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон байна. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР