Эхлэл Онцлох мэдээ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ИРГЭДИЙГ СУРГАЛТАНД ХАМРУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шалтгаан нөхцлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар судалж үзээд тус дүүрэгт хөдөө орон нутгаас ирж суурьших иргэдийн тоо нэмэгдсэн, хүн амын нягтаршил ихэссэн, амжиргааны түвшин доогуур, ахуйн хүрээний архидалт ихтэй, мөн иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг зэргээс дээрх төрлийн зөрчлийн гаралт буурахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 Иймд дээрх төрлийн зөрчлийг удаа дараа үйлдэж, шүүхээр шийтгүүлсэн болон байнга архидан согтуурч, цагдаагийн байгууллагад олон удаагийн дуудлага ирүүлдэг нэр бүхий 20 орчим иргэнийг гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, түүний эрх зүйн зохицуулалт, дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар ойлголт өгөх зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр сургалтанд хамруулсан байна.

Цаашид судалгаанд хамрагдсан иргэдийг сургалтанд бүрэн хамруулахаар төлөвлөжээ. 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР