Эхлэл Онцлох мэдээ

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ХАМГИЙН ИХ ҮЙЛДЭГДДЭГ ЗӨРЧЛИЙН ХЭРГҮҮДИЙГ СУДЛАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Прокурорын байгууллагаас 2019 онд үйлдэгдсэн зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийг судлан, хамгийн их үйлдэгдсэн болон өмнөх оноос өссөн зөрчлийн хэргүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд заасан “Хулгайлах”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн хэргүүдэд онцгойлон анхаарч байгаа юм.