Эхлэл Онцлох мэдээ

ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

Дорнод аймгийн прокурорын газар, аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг 2020 оны 4 дүгээр сарын 17, 23-ны өдрүүдэд хамтарсан уулзалт зохион байгуулжээ.

Тус аймгийн прокурорын газраас энэ оны 1 дүгээр улирлын байдлаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр хийсэн ажил, цаашид анхаарвал зохих асуудлуудын талаар мэдээлэл хийсэн байна.

Мөн шийдвэрлэгдэхгүй удаж байгаа хэргүүд, ялангуяа мал хулгайлах гэмт хэргүүдийг эхний хагас жилд багтаан шалгаж дуусгахад анхаарч, “эрүүдэн шүүх” аливаа үйлдлийг гаргахгүй байх, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангаж ажиллахыг үүрэг болгожээ.

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР