Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-25 16:01:52.0

ПРО ПОДКАСТ: ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВ АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

Про подкаст №66

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Эрүүгийн хэргийн төв архивын зааварлагч, арга зүйч Б.Зулжаргалтай "Эрүүгийн хэргийн төв архивын үйл ажиллагаа" сэдвээр ярилцлаа.

Монгол Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн, болон зөрчлийн хэрэг, материал, тэдгээрийн албан хэрэг хөтлөлтийн баримтууд, мөн прокуророос хэрэгсэхгүй болгож,  хааж шийдвэрлэсэн хэрэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалууд зэргийг Эрүүгийн хэргийн төв болон салбар архивд төвлөрүүлэн хадгалж хамгаалан, журмын дагуу ашиглуулдаг.

Эрүүгийн хэргийн төв архивд:

- Улсын Дээд шүүхээр хянан шийдвэрлэсэн хуулиар харьяалуулсан эрүүгийн хэргийн баримт,

- УЕПГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материал, хэрэг бүртгэлтийн хэргийн хаасан, хэрэгсэхгүй болгосон хэргийн баримт,

- Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байнга хадгалах эрүүгийн болон зөрчлийн хэргийн баримт,

- Дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн түр хадгалах эрүүгийн болон зөрчлийн хэргийн баримт,

- Улсын дээд шүүх болон нийслэл, дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэр, холбогдох бүртгэл,

- Нууцад хамаарах эрүүгийн хэргийн баримт хадгалагддаг.