Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-23 15:29:50.0

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Архангай аймгийн прокурорын газраас эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэн, санал солилцсон байна.

 Мөн Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журмын хэрэгжилтийн талаар ярилцаж, эрх бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн аян зохион байгуулахаар болжээ.