Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-19 14:45:01.0

“ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТЭД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газрын түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан тус газраас Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнуудын дунд “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлийн уралдааныг  хоёр үе шаттайгаар зохион байгуулж, дүнгээ гаргасан байна.

Тус уралдаанд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Номин-Эрдэнэ “тэргүүн байр”, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Алтантүлхүүр “дэд байр”, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэг “тусгай байр”-ыг эзэлж, Нийслэлийн прокурорын газрын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнууллаа.