Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-19 11:02:57.0

МӨРДӨН БАЙЦААЛТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ХЭРГҮҮДИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн прокурорын газрын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй аяны явц байдлыг дүгнэж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтран 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр энэ оны 11 сарын байдлаар шалгаж шийдвэрлэсэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, мөн удаан хугацаанд шалгагдаж байгаа болон яллагдагч оргон зайлсан үндэслэлээр мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн хэргүүдийг шуурхай шийдвэрлэх талаар хэлэлцэж, анхаарах асуудлаар үүрэг чиглэл өгсөн байна.