Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-18 13:30:12.0

ТӨРИЙН АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Төрийн архивын үйл ажиллагаанд үзлэг зохион байгуулах тухай” 2021 оны  А/173 дугаар тушаалын дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивд улсын үзлэг явагдаж байна.

Төрийн архивын улсын үзлэгийг дөрвөн жил тутамд улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн үзлэг нь архивуудын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, баримтын хадгалалт, хамгаалалт болон архивын цахим сан бүрдүүлэлтийн чиглэлээр явагдаж байгаагаараа онцлог юм.

Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль шинэчлэгдэж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс  мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид салбарын хэмжээнд хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлох зорилготой ажээ.

Эрүүгийн хэргийн төв архивд Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Б.Туулаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд улсын үзлэг энэ сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.