Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-18 10:03:57.0

ХЭРГИЙН ОРОЛЦОГЧДЫН ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Сүхбаатар аймгийн прокурорын газар тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулав. Зөвлөгөөнөөр мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүнг дээшлүүлэх, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэргийн оролцогчдын эрхийг хангах, эзэнгүй хэргүүдийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж, хэрэг бүртгэлтийн хэргийг шуурхай шалган шийдвэрлэх 45 хоногийн аян зохион байгуулахаар болсон байна.

Мөн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаараа хамт олноо манлайлж, идэвх зүтгэл гарган ажилласан тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн тус бүр нэг алба хаагчийг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын өргөмжлөлөөр шагнаж урамшуулжээ.