Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-17 13:40:31.0

ОХУ-ЫН ПРОКУРОРЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРХҮҮ ХОТ ДАХЬ САЛБАР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд ОХУ-ын Прокурорын их сургуулийн Эрхүү хот дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр улсын хууль, эрх зүйн зохицуулалтын онцлог, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, хяналтын чиг үүргийн талаар харилцан мэдээлэл солилцоно. Мөн зарим төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, ялангуяа Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хэргийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааны туршлагыг судлах юм.