Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-11-16 09:52:52.0

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙСЭН БАЙНА

Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын зохион байгуулсан “Сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-д оролцож гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийсэн байна.

Тус зөвлөгөөнд аймгийн Онцгой байдлын газрын 150 орчим алба хаагч хамрагдсан бөгөөд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар танилцуулжээ.