Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-10-28 08:52:55.0

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООТОЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтэс, Бүртгэл, мэдээллийн технологийн алба хамтран Үндэсний Статистикийн хорооны удирдлагууд болон албан хаагчидтай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уулзалт зохион байгууллаа.   

Уулзалтад Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн, Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл нар болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцож хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хууль сахиулах байгууллагын статистикийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцон, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж хамтран хэрэгжүүлж ажиллахаар болсон юм.