Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-10-27 09:43:27.0

“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНОО ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Увс аймгийн прокурорын газар байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хүрээлэн байгаа орчноо хамгаалъя” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зохион байгуулж, дүнгээ гаргажээ. 

Уралдаанд “Эрдмийн эхлэл” сургуулийн 11-1 ангийн сурагч Г.Нармандах, Улсын тэргүүний Цогцолбор 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Б.Тэмүүлэн, Улаанбаатар хотын Орчлон сургуулийн 12а ангийн сурагч Г.Маралмаа, Улсын тэргүүний Цогцолбор хоёрдугаар сургуулийн 7г ангийн сурагч Ч.Батцэрэг, “Эрдмийн эхлэл” сургуулийн 12-1 ангийн сурагч Н.Анударь нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна. Мөн эссе бичлэг ирүүлсэн нийт сурагчдад батламж, дурсгалын зүйл гардуулан өгч, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсчээ.