Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-10-27 09:04:56.0

СҮМБЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ

Говьсүмбэр аймгийн прокурорын газар нь тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, аймаг дахь Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Сүмбэр сумын 4, 5, 6 дугаар багийн иргэдтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгуулсан байна.

Энэхүү уулзалтаар Мал хулгайлах болон Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хүргэжээ.