Эхлэл Мэдээ мэдээлэл

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль хэрэгжүүлж байгаа байдал болон Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн байна.

Мөн тус хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” талаар сургалт зохион байгуулжээ.