Эхлэл Мэдээ мэдээлэл

“ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ЧИГ ҮҮРЭГ, ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсээс “Прокурорын албаны өдөр”-ийг угтаж прокурорын байгууллагын дэргэдэх Ахмадын холбоотой хамтран /2021.08.12/ “Прокурорын байгууллагын түүхэн замнал, чиг үүрэг, онцлог” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Дээрх сургалтад Прокурорын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, ахмад прокурор Г.Бадамханд, ахмад прокурор Т.Сүхбаатар нар урилгаар оролцож, Улсын Ерөнхий прокурорын газар болон Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын нийт ажилтнуудад өөрийн туршлага, үнэтэй сургамж, зөвлөгөөг хуваалцсан юм.