Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-01-29 09:44:40.0

ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” ХҮРТЛЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэлтэй ажилласан шилдэг байгууллагаар шалгарлаа.

Тус аймгийн Засаг даргын тамгын газраас энэ оны 1 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулж, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг хэлэлцсэн байна.

Мөн үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2020 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагтаа манлайлж ажилласан иргэн, байгууллагуудад шагнал гардуулсан бөгөөд Хархорин сум дахь сум дундын прокурорын газрыг “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнажээ.