Эхлэл Мэдээ мэдээлэл

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХЯНАЛТ ТАВЬСАН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ 26,1 ХУВИАР ӨСЧЭЭ

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээллийг хүргэе. 

Прокурорын байгууллагаас 2020 онд 31 байгууллагын 10.775 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

  • Хяналт тавьсан зөрчлийн хэрэг 26,1 хувиар өссөн байна.

Прокуророос нийт 2.256.125 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 467 544 хэргээр буюу 26,1 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 1.701.182 буюу 75,4 хувь нь Нийслэлд, 554.943 буюу 24,5 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

  • Хяналт тавьсан нийт зөрчлийн хэргийн 97,3 хувийг нь Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шалгаж, шийдвэрлэжээ.

Зөрчлийн хэргийг шалгасан эрх бүхий байгууллагуудаар нь авч үзэхэд:

- Цагдаагийн байгууллага 2195801 буюу 97,3 хувь,

- Мэргэжлийн хяналт  6561 буюу 0,3 хувь,

- Гааль 871 буюу 0,03 хувь,

- Татвар 3057 буюу 0,1 хувь,

- Гадаадын иргэн харьяатын газар 945 буюу 0,04 хувь,

- Бусад байгууллагууд нийт 48890 буюу 2,1 хувийг тус тус хүлээн авч шалгажээ.

  • Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 2 хувиар өсөв.

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн байдал:

- 2230563 буюу 99 хувийг нь шийтгэл оногдуулж,

- 20293 буюу 0,8 хувийг нь шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж,

- 2693 буюу 0,1 хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  • Эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэсэн зөрчил 21 хувиар өссөн байна.

Газар дээр нь хялбаршуулсан зөрчил 2019 онд 1.756.231, 2020 онд 2.125.899  болсон нь 369.668 буюу 21 хувиар өссөн.

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсээс телекамерын хяналтаар илрүүлж шийдвэрлэсэн зөрчлийг прокурорын хяналтад бүрэн хамруулсантай холбоотой байна.

  • Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурор хянаад, хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлт 81,9 хувиар өсөв.

Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаад хүчингүй болгуулахаар 2019 онд 515, 2020 онд 937 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 422-оор буюу 81,9 хувиар өссөн бол биелэлт нь 6,6 хувиар өссөн.

Эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулахаар 2019 онд 314, 2020 онд 265 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 49 буюу 15,6 хувиар буурсан боловч биелэлт нь 19,6 хувиар өсчээ.