Эхлэл Мэдээ мэдээлэл

ПРОКУРОРЫН ХЯНАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТ

Прокурорын байгууллагаас сүүлийн үед хийсэн онцлох ажил, хянаж шийдвэрлэсэн зарим хэргийн талаарх мэдээллийг хүргэе.

Нийслэлийн прокурорын газар: 

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарч 2020 оны эхний 10 сарын байдлаар нийт 479 тэрбум 419 сая төгрөгийн хохирлыг гаргуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн.

Прокуророос байгууллагаас:

2019 онд хүрээлэн буй орчны эсрэг 300, 2020 оны эхний найман сард 295 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж,  экологид учруулсан 361 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Баянгол дүүргийн прокурорын газар:

  • Иргэн А, Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

 “АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр 3 сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн нийт 283 иргэнээс 191.782.885 төгрөгийг залилан авсан А-д 7, Б-д 5 жилийн хорих ял тус тус  оноосон.

  • “Stamford trading Technologies” компани байгуулан иргэдээс 1 тэрбум 219 сая төгрөг залилсан иргэн Б, Н, С нарын нийт 8 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүхээс хянан хэлэлцээд  шүүгдэгч нарт 3-10 жилийн хорих ял оногдуулсан.

Баянзүрх дүүргийн прокурорын газар:

“Нарны хүү сарны охин” ХХК байгуулан “урьдчилгаа төлбөр бага, жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны байр зарна” хэмээн цахим хэрэгсэл ашиглан зар байршуулж, орон сууц захиалгын гэрээ байгуулан нийт 456 иргэнээс 8 тэрбум 644 сая  төгрөг залилсан иргэн Г, О, Б нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.