Эхлэл Мэдээ мэдээлэл

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХТЭЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

Булган аймгийн прокурорын газраас тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхтэй хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 06-нд зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд төр, нийтийн ашиг сонирхолыг хамгаалж, прокурор шүүх хуралдаанд оролцсон байдал, прокурорын санаачлагаар бичсэн нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн байдал, прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцох, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зуйлд заасны дагуу “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүгчийн захирамж”-д прокурорын оролцоог дурдах, иргэний хэргийн шуух хуралдаанд прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, байгууллагын хусэлтээр оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох нэхэмжлэлийн талаарх мэдээллийг шүүхээс тогтмол хугацаанд авч байх талаар хэлэлцэж үр дүнд хүрсэн байна.