Эхлэл Мэдээ мэдээлэл

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2-4 дүгээр төвшний оюутнуудад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сургалт хийжээ.

Тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилиг “Прокурорын мэргэжил”,  “Педофиль ба хүчиндэх гэмт хэргийн тухай ойлголт” сэдвээр сургалтыг зохион байгуулсан бөгөөд оюутнууд цаашид прокурорын байгууллагаас тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.