Эхлэл Мэдээ мэдээлэл

“ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН СПОРТЫН АМЖИЛТ” НОМ ГАРЛАА

Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулж прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлөөс спортын алдартнуудаа мөнхжүүлсэн бүтээл гаргажээ.

Энэхүү “Прокурорын байгууллагын спортын амжилт” нэртэй номонд үндэсний спортын зүтгэлтнүүдээс эхлээд шатар, гүйлт, пауэрлифтинг, бодибилдинг, ширээний теннис, цана, биллиард, таеквондо, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг гээд прокурорын байгууллагын үе үеийн манлай тамирчид, тэдний спортын амжилтыг багтаасан бөгөөд уралдаан тэмцээний түүхэн агшин, байгууллагын хэмжээнд спортыг дэмжин авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх баримтуудыг оруулжээ.  

Прокурорын байгууллагад тив дэлхийн тэмцээн уралдаануудад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргахын зэрэгцээ прокурорын байгууллагын нэр хүндийг өндөрт өргөсөн спортын мастерууд олон бий.

Номонд Монгол Улсын Харцага Ж.Авхиа, буудлагын спортын мастер Ц.Цэрэннадмид, Дугуйн спортын мастер М.Чулуун гээд ахмад тамирчдаас гадна спортын мастер, дэд мастер цолтой залуу тамирчдын амжилт, ажлын болон спортын замнал багтжээ.