Эхлэл Мэдээ мэдээлэл

ПРОКУРОРУУД АЛСЛАГДМАЛ ХОРООНД АЖИЛЛАЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас харьяа дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 32 дугаар хороонд 2020 оны 9 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд ажиллажээ.

Энэ ажлын хүрээнд Хүй долоо худаг, Давааны зөрлөг, Баруун туруу, Баруун түрүү, Хурган, Эмээлт, Дарцагт, Туулын бургас, Хайрхан, Товчоо, Шанд, Мал бордох, Халгайт, 384 гарам зэрэг нийт 14 чиглэлд ажиллаж, иргэдэд “Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгуулсан байна.