Эхлэл Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРӨӨР АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1990 онд жил бүрийн 10 дугаар сарын нэгний өдрийг олон улсын Ахмадын өдөр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.

Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорууд өнөөдөр /2020.10.01/ үе үеийн ахмад прокурор, ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Мөн үеэр прокурорын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад прокурор Л.Адъяа, Н.Сосорбарам, Ц.Дамдинсүрэн, Л.Долгор, А.Бодьгэрэл, Т.Туул, Ч.Баасанжав, Л.Чимэдлхам, Б.Галдаа, М.Дэлгэрнасан нарыг “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.