Эхлэл Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ДЭЭР БОЛСОН ТУРШИЛТАД ОРОЛЦОВ

2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж ашиглалтад орсон олон улсын “Чингис хаан” нисэх буудлын  үйл ажиллагааны бэлэн байдлын  туршилт, тохируулгын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Энэ арга хэмжээнд Тээврийн прокурорын газрын прокурорууд ажиглагчаар оролцож,  нисэх буудал дээр үйл ажиллагаа явуулдаг холбогдох байгууллага, албан тушаалтанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, чиглэл өгч ажиллалаа.

Мөн  нисэх буудлын менежментийн багийн удирдлагатай ажлын уулзалт хийж уг нисэх буудал дээрх прокурорын ажиллах өрөөний байршил, зохион байгуулалтын талаар тогтсон байна.