Эхлэл Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХАРИЛЦАА, ХАНДЛАГА” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн прокурорын газраас 2020 онд зохион байгуулах дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу энэ сарын 7-ны өдөр лектор багш Д.Шинэбаярыг урьж “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага” сэдвээр прокурор, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар "Хамт олны уур амьсгал, харилцаа хандлагыг сайжруулахад чиглэсэн хувь хүний хандлага", "Харилцааны ур чадвар", "Төрийн албан хаагчийн ёс зүй" зэрэг сэдвээр лекц уншин, харилцан санал солилцов.