Эхлэл Мэдээ мэдээлэл

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад болон тус сумын 5 дугаар багийн иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, гарын авлага тараажээ.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд тус прокурорын газрын хамт олон Бат-Өлзий сумын нутагт байрлах Цагаан хайрхан болон Орхон голын сав дагуух хэсгийн хог хаягдлыг түүж цэвэрлэжээ.