Эхлэл Мэдээ мэдээлэл

АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн прокурорын газраас “Засарч хүмүүжсэнээ зан байдлаараа нотлон харуулъя-2020” сэдэвт 90 хоногийн аяныг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудыг нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тус прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй, хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллагдах хуулийн шаардлага хангасан хоригдлуудад сургалт зохион байгууллаа.  

Мөн тус хорих ангийн алба хаагч болон зөрчлийн эрх бүхий албан тушаалтанд “Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын нэмэлт өөрчлөлт” сэдвээр мэдээлэл өгсөн байна.