Эхлэл Мэдээ мэдээлэл

МӨРДӨГЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-ийн 10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, осол болсон шалтгаан нөхцөлийг тогтооход анхаарах асуудлуудын сургалтыг тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нарт зохион байгууллаа.  

Сургалтаар зам тээврийн ослын зарим тохиолдлуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудыг хэрхэн хэрэглэх талаар харилцан ярилцаж, санал солилцсон байна.