Эхлэл Мэдээ мэдээлэл

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ  СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Багануур дүүргийн прокурорын газраас энэ оны 7 дугаар сарын 30-ны өдөр хяналтын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагч нарт “Монгол Улсын Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийг хуульчилсан байдал, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.  

Хорих ангийн алба хаагчид авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх ойлголт, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга, замын талаар зохих мэдээлэл авсан юм.