Эхлэл Мэдээ мэдээлэл

ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ШИНЭ БАЙРНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Дорнод аймгийн прокурорын газрын шинэ байрны барилгын шав тавих ёслолын ажиллагаа 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын газрын Хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн албаны дарга Д.Баярмагнай, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар нар болон тус прокурорын газрын прокурор, ажилтнууд оролцжээ. Прокурорын газрын барилгыг тус аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хуулийн байгууллагуудын нэгдсэн хотхонд барихаар гүйцэтгэгч “Ус-Орчин” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Энэхүү шинээр баригдаж буй барилга нь албан контор, орон сууц, автограж, фитнесс танхим зэргээс бүрдэх 3 давхар барилга юм.  

Прокурорын байгууллагын 90 жилийн ойн хүрээнд прокурор, ажилтны ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон нутгийн прокурорын газрын барилгыг шинэчлэх, засварлах ажлыг ийнхүү үе шаттайгаар хийж байгаа юм.