Эхлэл Мэдээ мэдээлэл

СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар аймгийн прокурорын газраас “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Цэргийн штаб, Нийгмийн даатгалын хэлтэс, Автотээврийн төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Монгол банк, Улсын бүртгэлийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуучлалын газар зэрэг байгууллагын албан тушаалтнууд оролцсон байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөгөөнд оролцогчид санал солилцож, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар  хамтарсан шийдвэр гарган, хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.