Эхлэл Мэдээ мэдээлэл

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНИЙГ ОЛЖ ИЛРҮҮЛЭХ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖЭЭ

Завхан аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нараас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нийт хэрэг бүртгэлтийн хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгажээ.

Шалгалт хийх үед гэмт хэрэг үйлдсэн хүнийг нь олж тогтоогоогүй нийт хэргийн 68 хувь нь тус аймгийн Улиастай суманд үйлдэгдсэн байсан байна. Иймд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд мэдэгдэл, аймаг дахь Цагдаагийн газарт шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Мөн энэ сарын 08-ны өдрөөс эхлэн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажиллагааг эрчимжүүлж, хэргийн шийдвэрлэлтийг сайжруулахаар “Илрүүлэлт-Шийдвэрлэлт-2020” аяныг аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна.