Эхлэл Мэдээ мэдээлэл

АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ХЭРХЭН АВЧ АЖИЛЛАЖ БАЙГААГ ШАЛГАЖЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтран коронавирус/Covid-19/-ын халдвартай холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дархан сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд шалгажээ.

Шалгалтаар нийт 30 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгсөн байна.