Эхлэл Мэдээ мэдээлэл

ЦАГДААГИЙН ГАЗРЫН МӨРДӨГЧ НАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖЭЭ

Хөвсгөл аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаагийн тасагтай  2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөнөөр “Прокурор-90” нэгдсэн аян, “Хуульч ажиллагаа” сэдэвт арга хэмжээний хүрээнд тус аймагт хийгдэж буй ажил, цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцож, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр прокурор, мөрдөгч нарт тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн байна.   


Мөн тус прокурорын газраас хийсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үндэслэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол болон эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрлийн хууль зүйн үндэслэлийг шалгасан шалгалтын дүнг тус тус танилцуулжээ.