Эхлэл Мэдээ мэдээлэл

НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ЭДЛЭЛТИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЖЭЭ

Увс аймгийн прокурорын газар болон тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран Өндөрхангай, Наранбулаг, Давст суманд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүмүүсийн ял эдлэлтийн байдалтай 2020 оны 4 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд танилцжээ.

Тус ажлын явцад нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүмүүсийн санал, хүсэлтийг хүлээн авч, өдөрт 8 цагаар ажиллах боломжийг хангах талаар арга хэмжээ авснаас гадна дээрх сумдад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүстэй уулзан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж байгаа эсэхтэй нь танилцсан байна. Мөн дээрх ял шийтгүүлсэн хүмүүст гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа, таниулга хийж, хэсгийн төлөөлөгч нарт үүрэг, даалгавар өгсөн байна. 

УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР