Эхлэл Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ

Дорноговь аймгийн прокурорын газар тус аймгийн Төрийн аудитын газартай төрийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар энэ оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Санамж бичиг” байгуулжээ.

Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн, төрд хохирол учирсан тохиолдолд төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, Төрийн аудитын газар нь санхүүгийн холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг харьяа байгууллагад нэн даруй шилжүүлж шалгуулах, сургалт явуулах зэргээр хамтарч ажиллахаар болсон байна.

                                             ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР