Эхлэл Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орхон аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн шүүх хуралдаан хариуцсан шүүгч, цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. 

Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны хяналтын ажлын чиглэлээр 2019 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, 2020 онд анхаарч ажиллах асуудлын талаар хэлэлцэж, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаар болсон байна. 

ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР