Баянгол дүүргийн прокурорын газар

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

             Баянгол дүүргийн прокурорын газар нь анх нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгууллалтыг шинэчлэн район байгуулахад Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар зарлигаар Октябрийн районы прокурорын газар нэртэйгээр анх байгуулагдсан.

            1965 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс районы прокурор 1, шүүн таслах ажиллагаанд хяналт тавих прокурор 1, цагдан сэргийлэх албадын үйл ажиллагаанд хяналт тавих прокурор 1 нарийн бичгийн дарга гэсэн 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

         Анх 4 хүний орон тоотойгоор ажлаа эхэлж байсан тус прокурорын газар нь 2013 оны Улсын Ерөнхий прокурорын А/25 тоот тушаалын 2 дугаар хавсралтын дагуу  Дүүргийн прокурор 1, орлогч прокурор 1, мэдээлэл дүн шинжилгээ бодлого төлөвлөлтийн ажил хариуцсан туслах прокурор 1, мэдээлэл дүн шинжилгээ бодлого төлөвлөлтийн ажил хариуцсан хяналтын прокурор 3, ял эдлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа хариуцсан хяналтын прокурор 1, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор 15, прокурорын туслах ажилтан 10, даргын туслах, архивч 1, программист 1, бичиг хүргэгч , үйлчлэгч, ня-бо , жолооч тус бүр ,1 жижүүр 4, зэрэг 42 хүний орон тоотой болж өргөжин үйл ажиллагаагаа явуулахаар болж  байна.

          Одоо ажиллаж байгаа прокурор, ажилтнуудын 21 буюу 63.6 хувь нь эмэгтэй, 12 буюу 36.4 хувь нь эрэгтэй, 28 буюу 84.8 хувь нь дээд боловсролтой , 8 буюу 24,2 хувь нь 20-30 насны, 11 буюу 33.3 хувь нь 30-40 насны, 9 буюу 27.2 хувь нь 40-50 насны, 4 буюу 12.1 хувь нь 50 насны хүн ажиллаж байна.

Мөн одоо ажиллаж байгаа 21 прокурорын 2 буюу 0,9 хувь 1-3 жил, 15 буюу 71,4 хувь нь 3-15 жил, 4 буюу 19,0 хувь нь 20-оос дээш жил ажилласан байна.

          Тус дүүргийн прокурорын газар нь жилд дунджаар 7289 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, 3527 эрүүгийн хэрэгт хяналт тавьж, 4328 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1809 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, 442 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрлүүлсэн байна. Эрүүгийн анхан шатны 365 , Давж заалдах шатны 93 шүүх хуралд прокурор болон , улсын яллагчаар оролцож санал, дүгнэлт гаргасан.

          Одоо Дүүргийн прокурорын хяналтанд 500-аад эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд урьд онуудын болон энэ онд түдгэлзүүлсэн 1927  хэрэгт байнгын хяналт тавин ажиллаж байна.