ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭНД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

fd9c469bb930a338great

2013 оны эхний 5 сарын байдлаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйл ажиллагаатай холбоотой 11 гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас 7 хүн нас барж, 4 хүний бие махбодид хүнд, 1 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг судалж үзвэл, явган зорчигчдод “Төмөр замын аюултай бүс”, “анхаар хориотой бүс”, “гадны хүн нэвтрэхийг хориглоно”, “зогс”, “тойр” гэсэн анхааруулга самбарууд нь шаардлага хангахгүй болсон, оновчгүй байрлалд тавигдсан, торон хамгаалалт эвдэрсэн, явган хүний гарц гэж ойлгогдохоор зассан байгаагаас Төмөр замын аюултай бүсэд явган зорчигч нэвтрэн орсон, Төмөр замын байгууллага төмөр замын аюулгүй байдлын үндсэн шаардлагыг  бүрэн хангаж биелүүлэх ажиллагаа хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа, явган зорчигч явах гарц гарамыг аюулгүй байдлаар хангалттай хийгээгүйтэй зохих хэмжээгээр холбоотой байна.

Иймд тус Прокурорын газраас, Төмөр замын Цагдаагийн хэлтэстэй хамтран Нийслэлийн хэмжээнд байгаа төмөр замын гарц гарам, тэмдэг тэмдэглэгээний байдалд шалгалт хийлээ.

Шалгалтаар, зарим газар явган хүн төмөр зам руу гарах боломжтой  зориулалтын бус гарцтай, явган хүний байнгын хөдөлгөөнтэй боловч дохио анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ байхгүй, хаалт хашлага байхгүй, тэмдэг тэмдэглэгээ нь шөнийн цагт мэдээлэл өгч чаддаггүй, албан ёсны гарц байгуулах шаардлагатай  газрууд байгаа нь тогтоогдсон болно.

Дээр дурдсан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар болон хамтарсан шалгалтын дүнг үндэслэн төмөр замын тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу зөвшөөрөгдсөн гарц гармууд дээр байршуулах, төмөр замын зурвас газар, аюултай бүсийн дэглэм, гарц гармын талаар иргэд  ойлголтгүй байх тул энэ талаар сургалт, сурталчилгаа явуулах, зориулалтын бус гарц гармуудыг хаах, айл өрхүүдтэй нийлсэн газарт явган хүн нэвтрэх боломжгүй хаалт хийх болон бусад  арга хэмжээ авахуулах, тодорхой ажил  зохиолгохоор Улаанбаатар Төмөр замын даргад Прокурорын 10,12 тоот мэдэгдэл тус тус бичиж хүргүүллээ.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХМОНХА

 

468 нийт үзсэн, 3 өнөөдөр үзсэн